Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг өнгөрсөн пүрэв гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ нь тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх ажилдаа эргэн томилогдож байгаатай холбоотой юм байна. Ц.Батсүх хурандаагийн хувьд холбогдох албан тушаалтнуудтай хамтарч Х.Тэмүүжин сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж чагнасан асуудалд орж ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрээд байсан билээ. Харин ЦЕГ-ын шинэ дарга Р.Чингис түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох тушаал гаргаснаар ийн эргэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газартаа очиж байгаа аж.Д.Дуулим
























































Сэтгэгдэл (2)