Монгол Улсын 3 сая дахь иргэн 2015 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр мэндэлсэн билээ. Энэ өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хүүхэд төрж, 3 сая дахь иргэний чацуутнаар тодроод байна. Дорноговь аймагт мэндэлсэн 7 хүүхдэд аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, Сайншанд, Замын-Үүд, Айраг сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
























































