АНУ дахь Фэйсбүүк хэрэглэгчид тун удахгүй "Шар дохио" буюу Amber Alert-г хүлээн авч өөрийн эргэн тойронд байж болох сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлэх боломжтой болно.
Фэйсбүүк компани АНУ-ын Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвтэй хамтран хүүхэд алга болсон газар орчим байгаа хэрэглэгчдийн гар утсанд алга болсон хүүхдийн талаарх мэдээлэл бүхий дохиог илгээх юм.

Фэйсбүүк мэдэгдэхдээ хүмүүс аль хэдийнэ найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлэхийг уриалж эхэлсэн бөгөөд хүмүүс гарч байгаа үр дүнгийнхээ талаар харилцан мэдээлэл солилцож байна.
Өнгөрсөн 3 сард Өмнөд Каролинагийн нэгэн буудлын ажилтан Фэйсбүүк дахь "Шар дохиог" олж харснаар сураггүй алга болсон 11 настай охин уг буудалд байсныг цагдаад мэдэгдэж охин эсэн мэнд олдсон байна.
"Шар дохио" анхааруулгын систем нь анх 1996 онд Амбер Хагерман гэх 9 настай хүүгийн аллагатай холбоотой эхэлж түүнээс хойш 700 гаруй хүүхэд уг дохионы тусламжтай олдсон юм.
Фэйсбүүк дахь дохионд сураггүй алга болсон хүүхдийн зураг, бусад мэдээлэл багтаж байгаа ба дохио зөвхөн тухайн хүүхдийг олох боломжтой нөхцөл байдалд байгаа хүмүүст зориулагдан илгээгдэх болно.

Сэтгэгдэл (1)