Нийслэлийн 2015 оны төсөвт тусгагдсаны дагуу нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Хэдийгээр нийслэл эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулна. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний дагуу дараахь ажлууд хийгдэнэ.

Амгалан амаржих газрын 150 ор бүхий шинэ барилгыг ашиглалтад оруулна

Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барьж ашиглалтанд оруулна.
Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.
Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Туул тосгоны эрүүл мэндийн төв, Наркологийн эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр барина.
Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга бүрэн ашиглалтанд орно.
Хан-Уул дүүргийн түргэн тусламжийн салбар пунктыг концессын гэрээгээр бариулж ашиглалтанд оруулна.

























































Сэтгэгдэл (1)