Тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 14 аймгийн 67 сумын 908 , иргэнд 24 тэрбум 727 сая төгрөгийг олгож буй юм. Одоогийн байдлаар 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн дансанд зохих мөнгийг нь шилжүүлсэнийг ХХААЯ-наас мэдэгдлээ.ХХАА-н сайдын тушаалын дагуу өчигдөр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дансанд Сангийн яамнаас мөнгө шилжүүлсний дагуу санжүүжилтийг олгож эхэлсэн байна. Харин Тариалан эрхлэгчид 100 мянган төгрөгийн урамшууллыг 70 мянга болгож бууруулсанд гомдолтой байгаа аж.

























































Сэтгэгдэл (4)