Сар шинийн баярыг угтан иргэдийн худалдан авалтыг нэг дороос дотоодын үйлдвэрийн хямд, чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжоор хангаж, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, сурталчилан таниулах зорилготойгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.“Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос 9, Архангай аймгаас 3, Төв аймгаас 2, Сэлэнгэ аймгаас 1, орон нутгаас 81, нийт 96 иргэн, ААН-ийн төлөөлөл ноос, ноолууран эдлэл, бэлэг дурсгал, оёмол бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн цагаан идээ, төмс, хүнсний ногоо, нөөшилсөн бүтээгдэхүүн зэрэг 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцлоо.
























































