Засгийн газраас "2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё" санал асуулгыг өнгөрсөн бямба гаригаас эхлэн дөрөв хоногийн хугаацаанд явуулж, өчигдөр 22.00 цагт хаасан. Санал асуултын дүнгийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар мэдээлэл хийлээ.Санал асуулгад нийт 365 мянга 841 иргэн оролцсон бөгөөд үүнээс нэгдүгээр сонголт буюу "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох" гэсэн замыг 169 мянга 230 иргэн сонгожээ. Харин хоёр дугаар зам буюу "Зардал хэрэглээгээ бууруулж, Эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох" гэсэн замыг 132 мянга 778 иргэн сонгосон байна. Тодруулбал, нийт оролцогчдын 56.1 хувь нь нэгдүгээр замыг сонгожээ.
Харин үлдэж буй 63 мянга 833 санал хүчингүйд тооцогджээ. Учир эдгээр саналыг илгээсэн иргэд санал асуулга явуулах журмыг мөрдөөгүй байна.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (19)