Монголбанкны урд өнөөдөр ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардаж жагсах юм байна. Тодруулбал, тэд тэтгэврийн зээлийн хүүг багасгаж, зээлийг уян хатан болгохын төлөө орон даяар “Шударга хүү” хөдөлгөөнийг өрнүүлээд эхэлжээ. Тиймээс зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүд, Монголбанк, Банкуудын холбоо, НДЕГ-т хүргүүлжээ.























































