Автотээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар явуулдаг. Тэгвэл тус төвөөс "Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэл"-ийг амралтын өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний ээлжинд тус төвийн “Баянгол” автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн салбар төвийн байранд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Бямба, Ням гаригуудад 09.00-18.00 цагуудад ажлын өдрүүдэд 08.00-18.00 цагуудад ажиллаж байна.
Тодруулбал шинээр автомашин худалдан авсан иргэд болоод бусдад тээврийн хэрэгслээ шилжүүлж байгаа иргэн амралтын өдөр ч ажлаа амжуулж болно.

























































Сэтгэгдэл (1)