МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БОЛОР ЦОМ” наадам 32 дахь жилдээ энэ сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ.Тус наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ. Болор цом наадам энэ жил 5 дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулж байв.
Т.Сар
























































