ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа нар Говьсүмбэр аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ тус аймагт Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутанд хүндэтгэл үзүүлжээ. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эцэг Хүрэлхуягийн Цэвэгням, эх Гантөмөрийн Отгончимэг нарын гэр бүлд төрсөн Баясгалан охин Монгол улсын гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон юм байна.


























































