Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгжид мэдээллийг хүртээмжтэй хүргэх үүднээс ШШГЕГ-аас Android системд суурилсан бүх төрлийн гар утас, таблэтүүдэд зориулсан аппликэйшнээ шинэчлэн гаргалаа. Уг аппликэйшн програмаас ШШГЕГ-ын www.cd.gov.mn сайтад байршуулсан бүх төрлийн мэдээллийг текстэн болон видео хэлбэрээр, иргэдийг хүлээн авах хуваарь, түгээмэл асуулт, хариулт, хорих ангийн болон цагдан хорих байрны дотоод журам зэргийг харах боломжтой боллоо. Мөн тус аппликэйнш нь интернэт холболтгүй орчинд ашиглагддаг давуу талтай аж.
Тус аппликэйшнийг гар утасныхаа маркетаас шууд, үнэгүй, татаж авч, өөрт хэрэгтэй мэдээллээ авч болох юм байна.

Д.Ундрах
























































