Дархан-Уул аймгийн Прокурорын газраас тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, гарын бэлэг гардуулсан байна. Мөн үеэр ахмадууддаа прокурорын байгууллагын өөрчлөлт шинэчлэлт, өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулж, тэдний санал хүсэлт, үнэт сургаалыг нь сонсжээ.

Энэхүү арга хэмжээг жил бүр сар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдагт ахмадууд ихэд талархаж байгаагаа илэрхийлээд Аймгийн прокурорын газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүссэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/
























































