Сар шинийн баяр болохтой холбогдуулан иргэд нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд гэр барьж ууц, өвчүү, мах чанах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-нийөдрийн 07 дугаар тогтоолын “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 6 дугаар зүйлийн 6.11-д “Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах зэрэг нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг хориглоно” гэсэн заалт, мөн тус тогтоолын 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан хяналт тавих үүргийн хүрээнд өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт дээрх үйл ажиллагааг явуулахгүй байх арга хэмжээг авч хамтран ажиллах талаар 6 дүүргийн Засаг даргад албан тоот хүргүүлээд байна.




























































Сэтгэгдэл (2)