Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ноос Пауэрлифтингийн УАШТ-ийг энэ сарын 5-6-нд Спортын төв ордонд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.Тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар болж, 24 байгууллагын 169 тамирчин 23 жинд 300 багц медалийн төлөө хүчээ сорилоо. Энэ УАШТ-ий үеэр улсын рекордыг насанд хүрэгчдийн ангилалд гурван тамирчин суулт, таталтад шинэчлэн тогтоолоо. Тухайлбал, 105 кг-д суулт Х.Энхболд 380 кг (“Стронг” клуб), +120 кг-д суулт Б.Алтангэрэл 405 кг (“Хар хорин” клуб), -120 кг: таталт С.Батхүрэл 307,5 кг (“Дархан хүчтэн” клуб) болгон тус тус шинэчилжээ.
Гурван төрлийн нийлбэр дүнгээр Улсын аварга болсон тамирчдыг танилцуулж байна. Залуучууд: 74 кг: А.Бердмурат (“Финикс” клуб) – 737.5 кг 83 кг: Ж.Саруул-Эрдэнэ (Налайх) – 672,5 кг -93 кг: О.Отгонбаяр (Төв аймаг) – 580 кг +93 кг: А.Нямдорж (“Стронг” клуб)-720 кг
Насанд хүрэгчид: 59 кг: П.Отгонбаяр (Төв аймаг) – 520 кг 74 кг: Д.Амарбат (Орхон аймаг) – 740 кг, 93 кг: Т.Амарзаяа (“Хархорин” клуб) – 835 кг, 105 кг: Х.Энхболд (“Стронг” клуб) – 945 кг (Улсын рекордч) -120 кг: Т.Сайфолла (“Финикс”) – 925 кг, +120 кг: Б.Алтангэрэл (“Хархорум”) – 970 кг (Улсын рекордч)
Мастер -1 (40-49 нас) 74 кг: С.Энхбат (“Тайхар”) – 605 кг, 83 кг: Г.Насанбат (Орхон) – 597,5, 93 кг: Д.Мөнх-Эрдэнэ (“Champions”) – 780 кг
Мастер -2 (50-с дээш нас) 70 кг: А.Дуулга (“Алагтай цэцээ” клуб) 350 кг, 80 кг: Д.Намхайдорж (“Алагтай цэцээ” клуб) 510 кг, 90 кг: Ц.Маамчулуун (“Алагтай цэцээ” клуб) 575,5 кг тус тус улсын аварга болжээ.
2015 оны УАШТ-д амжилттай оролцсон тамирчид ирэх долдугаар сард Хонконг-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
























































