Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэднийг ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, хөдөлмөр эрхлүүлж, цалин олгох, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол, төлбөрийг барагдуулах, нэрийн данс нээн цалингийн хуримтлалтай болгох зорилгоор хүмүүжигчдийнүйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан билээ.
Өнгөрсөн оны байдлаар тус дэлгүүрээр гар урлалын 600-аад бүтээгдэхүүн борлогдсон бол 15 нэр төрлийн барилгын материал хамгийн их эрэлттэй байсан байна. Мөн ШШГЕГ-ын харьяа хорих 427, 439 дүгээр ангийн хүмүүжигчдийн гар хийцийн Монгол гутал борлуулалт сайтай бүтээгдэхүүний тоонд оржээ.
Түүнчлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ажилласан нийт 248 хүмүүжигчид 19 сая төгрөгийн цалин олгож, үүнээс 5,4 сая төгрөгийг бусдад учруулсан гэм хорын хохиролд төлүүлжээ.
ШШГЕГ-аас энэ оны 1 дүгээр улиралд багтаан гутлын үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайн чанарын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байна. Тус онлайн дэлгүүрээс сонирхсон бараа, бүтээгдэхүүнээ шууд худалдан авахаас гадна захиалгаар өөрийн хүссэн хэмжээ, загвар, хийцээр хийлгэх бүрэн боломжтой аж.
Ингээд та бүхэнд хүмүүжигчдийн хийсэн бүтээгдэхүүнээс хамгийн борлуулалт сайтай байгаа зүйлсийг дор сийрүүлье. Хүмүүжигчдийн хийсэн бүтээлтэй танилцана уу.

Боржин чулуу /450 мянга/

Замаск /180 мянга/

Тоосго

Вакум цонх /90 мянга/

"Чингис хаан баатруудын хамт" /250 мянга/

Гоёлын хайрцаг /25 мянга/

Чулуун хөөрөг /30 мянга/

Чулуун шатар /300 мянга/

Хатгамал /120 мянга/

Сэтгэгдэл (1)