Орхон аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Катарсис сэтгэл заслын зөвлөгөө өгөх эмнэлэг, иргэн Б.Оюунбилэг нартай хамтран зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос гарч байгаа хор хохирол, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор “Сэтгэлийн зул” арга хэмжээг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа.


























































