73 дугаар сургуулийн барилгыг үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж акталсанаас хойш сурагчид гурван өөр сургуульд хуваагдан сурч байгаа аж. Тодруулбал “Ганзам” XX дугаар сургуульд 73-р сургуулийн 500-гаад хүүхэд гурван ээлжээр суралцаж байгаа гэнэ. Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сараас гурван давхар тус сургуулийг дөрвөн давхар болгон өргөтгөх ажил эхэлжээ. Үүнийг “Ган”, “Мөнх-Өргөө” компаниуд улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр хийжээ.Д.Дуулим
























































