Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52
байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт
цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн.Тогтоолын дагуу цахим
системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр
сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний 12 цагт хүртэл нийслэлийн
Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар
явагдсан. Тэгвэл хоёрдугаар ээлжийн энэхүү газар өмчлөлд иргэд маш сэтгэл дундуур байна. Адаглаад хоёр өдөр дараалан бүртгүүлэх гээд чадаагүй иргэд байгаа аж. Мөн холбоо барих утасруу нь залгасан ч холбогдож чадаагүй хүмүүс байна. Энэ мэт хүмүүс цахим мэдээллийн хэрэгслээр гомдлоо илэрхийлсээр байна.


Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (2)