Монголын Залуучуудын Нэгдсэн Намыг үүсгэн байгуулах Анхдугаар хурал өнгөрөгч хагас сайн өдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд боллоо. Хуралд тус намыг үүсгэн байгуулагчид болон гишүүд төлөөлөгчид нарын 180 хүн оролцсон байна. Хурлаар Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу намын бүтэц, дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлаж, намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл болон хяналтын байгууллагын гишүүдийг сонголоо.Одоогийн байдлаар нийслэл хот болон Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Увс, Баян-Өлгий аймгуудаас нийт 900 гаруй хүн тус намд гишүүнээр элссэн байна. Уг намын үүсгэн байгуулагчид өнгөрөгч оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Залуучуудын Нэгдсэн Намыг үүсгэн байгуулах болсноо олон нийтэд мэдээлж байсан билээ.

























































Сэтгэгдэл (7)