“ETV” телевиз өнгөрөгч оны сүүлээр “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг хийж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тус нэвтрүүлгээр 33 жил уулзаагүй эх, хүү хоёрыг уулзуулж олны сэтгэлийг гэгэлзүүлээд авсан. Уг нэвтрүүлгийн оролцогч Л.Бямбасүрэн нь шүүхээс 18.3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 10 жил долоон сарын ялыг биеэр эдэлсэн байна. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ. Ийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар хүчтэйг харуулаад зогсохгүй хүмүүсийн хүсч байсан зүйл биелэлээ оллоо.








Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (20)