Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь сум дундын прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сум дундын прокурорын газраас Сум дундын 13-р шүүхтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөгөөнөөр хэрэг, материал хүлээн авах стандарт шаардлага, мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарвал зохих зүйлс, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлд заасан “Сэжигтнийг баривчлах журам”, 68 дугаар зүйлд заасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, 69 дүгээр зүйлд заасан “Цагдан хорьж мөрдөх хугацаа түүнийг сунгах журам”-ын холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал, бодлоо солилцжээ.
Уг зөвлөгөөнөөр 2014 онд хийж бүтээсэн ажлуудынхаа ололттой болон дутагдалтай талуудыг хэлэлцэж, анхаарвал зохистой асуудлуудаар санал солилцож, шийдэлд хүргэсэн давуу талтай зөвлөгөөн болж чадсан байна.