Хотын дарга Э.Бат-Үүл захирамж гарган Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын ажил эхлэх цагийг шинэчилсэн. Шинэ захирамжаар их, дээд сургууль 07:40 цагт, сургууль, цэцэрлэгүүд 08.00 цагт, яам, Засгийн газрын агентлаг, харъяа байгууллага, бусад төсвийн байгууллагууд 08:30 цагт ажлаа эхлэхээр болж байна. Ингэснэээр авто замын ачаалал эрс буурна гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Д.Чимэддулам
























































