НМХГ-ын төв лаборатори нь улсын байцаагчдын ирүүлсэн хяналтын дээжийг шинжлэхээс гадна итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийдэг. 2014онд 1021 аж ахуйн нэгжийн хүсэлтээр 8000 гаруй сорьцонд шинжилгээ хийж зөвлөн тусалсан байна.Лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, махан хүнснүүд, түргэн хоолнууд, даршилсан ногоо, кимчи, кремтэй бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн, савласан цэвэр ус зэрэг нь стандартын шаардлагад нийцэхгү гарах нь нийтлэг байна.
Иймээс чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгож авах талаар зөвлөж байна.
huns1Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо харах, үнэртэх, амтлах, хүрэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт үнэрийг сайтар шалгаж аваарай.
Мал, амьтны махыг халдварт өвчний голомтгүй тайван нутгаас хүнсний хэрэгцээгээ хангах хэрэгтэй.
























































