Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусаар үйлчлүүлдэг иргэдийг бэлэн мөнгөөр бус цахим карт уншуулж тасалбар авдаг болгох ажлыг эхлүүлэхэд бэлтгэж байгаа юм. Автобус компанийнхан ч хөнгөлөлтийн үнэмлэх шалгах, үнэмлэхгүй бол мөнгө төлүүлэх зэрэг хүндрэл үүсэхгүй аж. Түүнчлэн автобусны цахим картыг тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах аж.Зорчигчид автобусаар 10-60 хоног зорчих мөнгөө картандаа байршуулж болох юм. Мөн 10.000-120.000 төгрөгийг картандаа хадгалах боломжтой юм байна. Гэхдээ бэлэн мөнгөөр зорчих эрхийг хэвээр үлдээх ба “Карт ав” гэж хүн бүрийг шахахгүй юм байна. Зорчигч мөнгөө төлөх эсэхийг кондуктор хянана. Уг үйлчилгээг дагаад нийтийн тээврийн сүлжээ маршрутыг мөн өөрчлөх юм байна. Ингэснээр нэг чиглэлд автобус олноор явж зорчигчдоо булаацалддаг, замын түгжрэл үүсгэдэг асуудлыг багасгана гэж үзэж байгаа аж.
Д.Чимэддулам

























































Сэтгэгдэл (1)