“Мобиком” корпорацитай холбоотой
гомдол санал иргэдийн дунд байсаар байдаг. Янз бүрийн асуудлаас болж
“Мобиком” шулаач, молиго гэх мэт нэрийг хүртэл зүүсэн. Тэгвэл сүүлийн
үед “Мобиком”-ын зөрчлийг арилгуулахаар ШӨХТГ “алхам” хийгээд байгаа.
Энэ бүхэн О.Магнай ШӨХТГ-ын удирдаж байх үеэс эхэлсэн гэхэд болно.

Харин
түүний оронд томилогдсон Т.Аюурсайхан мөн л “Мобиком”-ын хууль бус
үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ өчигдрийн хуралдаанаараа онцоллоо.
Учир нь тус үүрэн операторыг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчдийн хувьд ихэд гомдолтой байгаагаа илтгэжээ.
Улмаар ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргасан байна. Хяналт шалгалтаар багагзй зөрчлүүд ч илэрчээ.
Зөрчлийн талаар сийрүүлбэл, “Мобиком” корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.
Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.
Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.
Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг.
Энэ мэт дандаа хэрэглэгчдийг шулсан, луйвардсан маягтай зөрчлүүд шалгалтын явцад тогтоогджээ. Тиймээс ШӨХТГ-аас уг зөрчлийг арилгахыг Мобиком корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгоод байгаа аж.
Ер нь “Мобиком” корпораци ийм асуудал байнга шахуу гаргадаг. Үүнийг Монголын ард түмэн бүгдээрээ харж байгаа. Гэтэл тэд энэ башир аргаа дахин, дахин ашигласаар байгаа нь тэднийг дийлэх байгууллага, хувь хүн байхгүй болсон байна гэдгийг л харуулж байгаа юм. Өмнө нь урлагийнхны эрхийг зөрчиж, хөдөлмөрийг нь мөлжсөн гэдэг асуудлаар багагүй маргаан дэгдэж байсан ч тэгсхийгээд л өнгөрсөн. Энэ мэт уг газрыг шүүмжилсээр, алдаа дутагдлыг харсаар байх уу. Зарим нэр бүхий газраас зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсаар байна гэдэг. Гэвч тэр нь ганц, нэгхэнээр өнгөрөөд байгаа нь олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм.

24tsag.mn

Сэтгэгдэл (27)