Тайванийн иргэний агаарын тээврийн “TransAsia” компанийн 29 нисэгч мэргэжлийн байгууллагын шалгалтанд бүдэрч, аюулгүй байдлыг хангаж чадаагүй нь нотлогджээ. Тиймээс тус компани нисэгчдийг сургах тал дээр онцгой анхаарахаар болсон байна. Энэ тухай гүйцэтгэх захирал Петер Чен хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт “TransAsia”-ийн онгоц Тайпейд осолдож, 42 хүний аминд хүрсэний дараа хохирогчдын ар гэрийнхэнд 470 мянган долларын нөхөн төлбөр олгохоо амласан юм. Мөн өнгөрсөн долдугаар сард болсон ослын хариуцлагыг хүлээнэ гэдгээ илэрхийлжээ.
























































Сэтгэгдэл (1)