Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын хөндийд алт олборлохыг эсэргүүцсэн "Босоо хөх монгол" ТББ болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаад гурав хонож байна. Тэгвэл тэд өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэллээ. Төр засгийн зүгээс ямар ч хариу өгөөгүй гэж суултад оролцогчид хэлэв. Шөнөдөө 10 гаруй хүн сууж, өдөртөө 50 гаруй хүн ээлжлэн суултад оролцож байна. “Ноён уулаа аваръя” уриа лоозон эргэн тойрон зүүж, эсгий дэвсэн сууж байгаа тэд шөнөдөө хүйтэн хонож байгаа болохоор даардаг. Харин өдөртөө гайгүй байна гэцгээвМөн тэд Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэгчдийн гарын үсгийг цуглуулж байгаа аж. Бид ердөө хоёрхон шаардлага тавьж байгаа. Нэг нь "Ноён уул"-аа аварья, битгий хөндөөч гэсэн санал. Нөгөө нь "Урт нэртэй хуулиа бас хэвээр нь үлдээе, өөрчлөлт хийхгүй байгаач гэсэн хүсэлт. Эдгээр хоёр санал, хүсэлтэд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжиж өлсгөлөн зарлана гэлээ.

Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (1)