
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцүүлгийг хойшлууллаа. Учир нь ажлын хэсэг дээр илүү нягталж
боловсруулах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн энэ удаагийн
хэлэлцүүлгийг хойшлуулав.
Мөн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи хуулийн төслийг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Т.Энхэлээ