Цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Монголчууд шинийн нэгний өглөө Богдхан уул Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээдэг. Ингэхдээ овоонд хадаг тавьж, ойр орчныг нь хогоор дүүргэж орхидог билээ. Энэ жил мөн ийм байдал давхцах магадлалтай байгаа учраас иргэдийг амьд байгалиа хайрлаж "Овоо тахилгаа хадагаар дарж, хогоор булахаа больцгооё" хэмээн Байгаль, орчин ногоон хөгжлийн яамнаас уриаллаа.

Т.Энхэлээ
























































