Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банкны харилцааны менежер Т.Санчир: Чин сэтгэлээсээ хийсэн зүйл амжилт дагуулдаг

2015-2-13
0
ЖИРГЭХ

    IMG_2417Өнгөрсөн онд БНСУ-ын Инчеон хотноо болж өндөрлөсөн Азийн XVII наадмын шилдэг сагсчны нэгээр тодорсон Монголын улсын шигшээ багийн тоглогч, “Төрийн банк”-ны харилцааны менежер Т.Санчиртай ажил, спортынх нь талаар ярилцсанаа уншигч авхай танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрөгч зууны 70-аад оноос сагсан бөмбөгтэй хүүхдүүд анх танилцсан. Энэ спорттой амьдралаа холбосон таны түүхээсээ яриагаа эхэлье?

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Монголын сагсан бөмбөг нэлээдгүй өндөр түвшинд хөгжиж байгаа. Олон хүүхэд, багачууд хичээлийнхээ хажуугаар багийн спортоор хичээллэх сонирхолтой болж.

Миний хувьд хүүхэд байх үеэсээ эхлэн спортод дуртай байсан. Байрныхаа гадаа найзуудтайгаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож өнждөг хүүхэд байлаа.  Би баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн зургаадугаар ангид сурч байхаасаа эхлэн талийгаач н.Мэндсайхан багшийнхаа секцэнд явсан.

-Хамгийн анхны амжилтын гараа?

-Миний хамгийн амжилтын гараа 40 дүгээр дунд сургуулиас эхлэлтэй. Сагсан бөмбөгийн хамгийн анхны шагнал нь дүүргийн аварга болж байх үеийн дурсамж сайхан санагддаг. Үүнээс хойш сагсан бөмбөгөөрөө хичээллэх хүсэл тэмүүлэл улам асч илүү амжилт гаргахыг хүсч эхэлсэн. Тэгээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд оюутан болж ороод оюутны лигийн аварга, залуучуудын аварга зэрэг тэмцээнд түрүүлж явсаар Лигийн тамирчин болсон доо. Тэр цагаас хойш өдийг хүртэл Монгол улсын шигшээ багт тоглож байна.

-Инчеонд болсон Азийн наадмын үеэр өөрийг тань хамгийн үнэ цэнэтэй тамирчны нэгээр тодруулсан. Тухайн үеийн сэтгэгдлэлээсээ хуваалцана уу?

-Олимп гэж явдаг том наадамд оролцож байхад Азийн шилдэг гурван тоглогчийн нэгээр нэрлэж байна гээд bleacherreport олонIMG_2335 улсын маш том сайт дээр алдарт нийтлэл бичдэг блогчин энэ талаар онцолсон. Уг нийтлэлийг нь 16 сая гаруй хүн уншсан томоохон нийтлэл болж чадсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөг Азийн тавцанд тодорхой хэмжээгээр танигдаж Монголын сагчид гэхээр эмээдэг болж байгаа юм байна, Монголчууд сагсыг тоглож чаддаг гэдгийг харуулж байгаадаа их баярласан.

-Монголын сагсан бөмбөгчид дэлхийн тавцанд гарах гарцыг та бүхэн нээж өгсөн. Харин цаашдын гарцыг өсч яваа залуус гаргах байх. Энэ залуус юун дээр анхаарвал илүү амжилтыг үзүүлэх үү?


-Бидний дараагийн үе гарч ирнэ. Хамгийн гол нь хоорондоо эвтэй бай, бэлтгэлийг чин сэтгэлээсээ хий. Аливаа нэг зүйл дээр урдаа нэг зорилго тавьж түүнийхээ төлөө шимтэн үнэн сэтгэлээсээ хийсэн цагт амжилтынхаа талд нь атугай хүрдэг юм аа гэдгийг зөвлөж хэлмээр байна.

-Таны одоогийн том зорилго?

-Хамгийн ойрын зорилго бол ирэх тавдугаар сарын дундуур болох Азийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Зүүн азийн зургаан хүчирхэг орны тамирчтай тоглоод эхний гуравт багтаж байж Азийн аваргын эрхээ авна. Энэ эрхээ авсаны дараа мэдээжийн хэрэг финалын шатанд үлдэх зорилготой байгаа.

-Шигшээ багт ороод багаа сольсон. Яагаад багаа солих болов?


- Би 2009 оноос эхлэн шигшээ багт тоглож байгаа. Шигшээ багийнхаа амжилтаас дурдвал, 2012 оны Гуанжоу хотод болсон азийн наадамд багаараа 12-р байрт орж байсан. Сая Инчеоны азийн наадамд багаараа шилдэг наймд шалгарсан. Энэ удаад багагүй том амжилтыг үзүүлсэн гэж үзэж байгаа. Багаа сольсон асуудлын хувьд өмнө нь би “SBL Хасын хүлгүүд”-т тоглож байгаад гэрээний хугацаа дууссан. Энэ жил шинэ “Баянгол  мадимос Шонхорууд” багт тоглохоор гэрээгээ байгуулаад энэ улиралын тоглолтоо үргэлжлүүлээд явж байгаа.

-Монголын сагсан бөмбөг ямар түвшинд явж байна таны бодлоор?


-Бидний дараагийн үе болох хүүхэд, багачууд сагсан бөмбөгөөр хичээллэж, сайн сайн тоглодог залуус гарч ирж байна. Тийм болохоор цаашдаа ч бас манай Монголын сагсан бөмбөг үүнээс илүү түвшинд хөгжих болов уу. Хэдэн жилийн дараа “Азийн аварга”-аар ч тодорч магадгүй гэсэн бодол төрөөд байгааг нуух юу байхав. Яагаад гэхээр сүүлийн жилүүдэд багаасаа сагсаар хичээллэж эхлэх болсон мөн мэргэжлийн багш нар гарч ирж байна.

-Тамирчин хүнийг бэлтгэлээ хийгээд тоглолтондоо ороод л явж байгаа гэж хүмүүс боддог. Гэтэл манай тамирчид үүнийхээ хажуугаар ажлаа хийдэг. Таны хувьд л гэхэд Төрийн банканд ажиллаж байгаа?


-Монголын сагсан бөмбөгийн тамирчид бүгд л давхар ажлаа хийж яваа. Анх 2012 оны нэгдүгээр сард тушаал гарч Төрийн банканд дотоод хяналтын газрын хянан шалгагчийн албан тушаалт анх томилогдон Билэгт захиралын удирдлага нь дор ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Оны өмнөхөн байгууллагын банкны харилцааны менежерийн албан тушаалд томилогдсон шинэ ажлаа хүлээж аваад удаагүй ч гэсэн өөрийгөө хөгжүүлэхээр хүчин зүтгэж явна.

-Төрийн банкны харилцааны менежерийн ажил үүргийн талаар?

-Банкны үйл ажиллагаа харилцагч дээр тогтдог. Харилцагч бол банкны номер нэгт тавигддаг эрхэм хүндэттэй хүмүүс байдаг. Бидний хувьд бол Төрийн банкны харилцааны менежер гэдэг албан тушаал нь найдвартай түнш гэдгээ эерэгээр зөв ойлгуулж банкаа зөв сурталчилж, харилцагч нарын тоог нэмэгдүүлэх, зээл судлах, олгох үүрэгтэй ажил юм даа нэг ёсондоо. Олон харилцагч нартай болж байна гэдэг нь манай банкинд цаашдаа оршин тогтнох суурь үндэс болж өгдөг. Харилцааны менежерүүдийн хувьд бол банкны гол амин сүнс гэж хэлж болохоор албан тушаалтай хүмүүс.

-Таныг олны танил болохоор ажлаа хийж явахад чинь харилцагч нараас нь хамтдаа зургаа авахуулья гэх санал тавьдаг уу?


-Монголчууд сагсан бөмбөгт дуртай, ойлгодог болчихсон болохоор багахан ч гэсэн амжилт гаргасан болохоор ч  тэр үү сагс сонирхогчид их таатай хүлээж авдаг. Харилцагч нартайгаа уулзах үед “Сайн байна уу, сагс тоглодог Т.Санчир байна. Төрийн банканд ажилладаг байсан юм уу” гээд таниад их уриалгахан хүлээж авдаг. Манай байгууллагын энэ хүн хамт зургаа авахуулна гэнэ та хамтдаа авахуулж болох уу гээд зургаа авахуулах тохиолдол зөндөө гардаг л даа.

IMG_2335-Ажлынхаа амт шимтийн талаар бидэнтэй хуваалцвал?

-Ажлын амт шимт гэвэл, мэдээжийн хэрэг харилцагч дээр тогтдог гэж түрүүн яриандаа дурдсан байгаа. Харилцагч нартайгаа хамгийн гоё, эелдэгээр харилцаж зөв мэдээлэл өгч, эерэг сэтгэгдэл төрүүлж “Төрийн банктай л харилцья” гэсэн сэтгэлийн үгийг сонсох мөчид л ажлынхаа амтыг мэдэрч кайфыг өдөр болгон авч байдаг үүгээр л илүү онцлог сайхан даа.

-Мэдээж таныг тэмцээнтэй үед хамт олон чинь ажлыг тань хийдэг байх. Хамт олныхоо талаар?


-Тэгэлгүй яахав. Манай төрийн банкны хамт олон тэр дундаа Байгууллагын банкны газрыхан маань чухал тэмцээнтэй үед ойлгож, тусалж ажлыг минь хувааж авч хийдэг байгаа. Ажлынхаа хамт олонд намайг ойлгож, сэтгэлийн дэм өгдөгт баярлалаа. Миний амжилт та бүхэнтэй холбоотой шүү гэж энэ дашрамд хэлмээр байна.

-Мэдээжийн хэрэг тамирчин хүний ар тал нь бат бөх байж, амжилтанд хүрдэг шүү дээ. Хамт олондоо хандаж хэлэх үг?


-Санал нэг байна. Сагс бол багийн спорт. Ажил ч мөн адил багийн ажил. Тийм болохоор багаараа гар нийлж ажилладаг хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн нэгэн зорилгын төлөө “Эрсдэлгүй ирээдүйн баталгаа” гэсэн уриан дор нэгдэн ажиллаж буй Төрийн банкны нийт ажилчиддаа амжилт хүсье.

-Та амьдралынхаа нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?


-Миний амьдралын нэг өдөр өглөө босоод сайхан цайгаа уучихаад ажил дээрээ ирж ажлаа эхлүүлдэгээс эхэлдэг. Ажлынхаа төлөвлөгөөний дагуу харилцах байгууллагуудын ажлын уулзалтандаа явдаг. Үдээш хойш ажил дээрээ ирж  ажлынхаа тайланг гаргаж нэгтгэнэ. Тэгээд л бэлтгэлдээ гүйнэ дээ. Бэлтгэл орой 18:30-21:00 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлээсээ тараад гэртээ очоод гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, амардаг.

-Өөрийгөө амьдралд хэр тэмцэгч гэж бодож байна?

-Ер нь бол би их шартай. Хүнд нэг хор шар гэж байдаг даа гэхдээ зөв хор шар надад бий. Тухайлбал, нэг багт талбай дээр хожигдлоо гэхэд дараа нь их боддог. Бүүр бодохгүй байхын аргагүй хор шар хөдөлдөг. Хожигдсоноосоо болоод бухимддаг. Дараа нь энэ багийг яаж хожих уу? тэр багийн тоглогч бэлтгэл дээрээ юу хийж байна. Тухайн тоглогч бэлтгэл дээрээ 500 удаа бөмбөг шидэж байгаа бол би мянга шидэх ёстой юм байна гэсэн хор шар байдаг. Аливаа ажлыг эхлүүлсэн л бол голоос нь шантарч хаяна гэж байдаггүй дуусгаж үр дүнгийг хардаг зантай.

-Стресс бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?

-Стресст орох үе бий. Талбай дээр тоглож байгаа үедээ бүх анхааралаа тоглолтондоо төвлөрүүлж сагсан бөмбөгөө л боддог. Бусад бүх зүйлийг мартдаг. Тухайн тоглолтыг дуусгаад хожоод, хожигдоод гараад ирэх үед өдрийн стресс бүрэн тайлагдсан байдаг.

-Таны мөрөөдөл хэр биелэлээ олсон бэ?


-Багадаа сагсчин болоод лигт орж тоглоод шигшээ багийн тамирчин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй явсан. Энэ мөрөөдлийн маань нэг хэсэг нь биелэлээ олсон. Цаашдаа мөрөөдөл минь бүрэн бүтэн биелэх болтугай л гэж бодож явна.

-Залуучууд өөрсдийнхөө хүндэлж биширч явдаг хүнээсээ  үлгэр дуурайлалыг авдаг. Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа дүү нартаа хандаж Т.Санчир ахын зүгээс бяцхан зөвлөгөөг хүргэвэл?

-Шинээр сагсан бөмбөг тоглож эхэлж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд сагсан бөмбөг бол багийн спорт. Тийм болохоор анги хамт олондоо нийтэч байж багаар ажиллах чадварыг эзэмших хэрэгтэй. Мөн үүнийхээ хажуугаар бэлтгэлээ маш сайн дэс дараалалтай хийх ёстой. Жишээлбэл, хөлөө яаж тавих уу, гараа хэдэн грудаст барих уу гэдгээ бүгдийг ном дүрмээр нь сурах нь чухал. Үүнийхээ хажуугаар хичээлээ сайн хийх хэрэгтэй. Хичээлээ сайн хийж байж хүний толгой бас сийрэг сэтгэн бодох чадвар нэмэгдэж тархи хөгжинө. Ингэж хөгжүүлэх нь эргээд  сагсан бөмбөгт маш их хэрэг болдог. Тоглолтын үеэр ч талбай дээр хаана, юу болж байгааг бүгдийг хянана. Тийм болохоор ганцхан сагс гээд хичээлээ орхигдуулж болохгүй. Аль алиныг нь хослуул хичээл зүтгэлтэй явж чадвал сайн сагсчин болж чадна шүү гэдгийг л хэлье.

- Ярилцсанд баярлалаа, танд ажил спортын амжилт хүсье.

- Баярлалаа, намайг дэмждэг нийт Монголчууд болон Төрийн банкны нийт харилцагч нартаа удахгүй золгон ирэх гэж буй сар шинийн баярын мэндийг хүргье. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Бидний цаашдын хамтран ажиллах амжилтын зам дардан байх болтугай гэж хэлье.


Ярилцсан: Х.Даваанаа


0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.20.95)
    энэ санчир манай отгонтэнгэрт япон хэлэнд байсан биздэ
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (103.229.123.85)
    sanchir sain sain. sanchir bol mongoliin LEBRON JEIMS..ter bol mundag tamirchin
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.187.9)
    sancsir sain bna.bysad zalyycsyydad ulger dyyrial bolj yavarai.
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    44 мин
  • “Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
    1 цаг 28 мин
  • Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
    1 цаг 29 мин
  • Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
    1 цаг 32 мин
  • Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
    2 цаг 27 мин
  • Мексикийн амбан захирагч Рубен Роча Мойя хар тамхины хэргээс болж албан тушаалаа өглөө
    2 цаг 45 мин
  • Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
    2 цаг 56 мин
  • Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
    3 цаг 12 мин
  • З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг Үндсэн хуульд нийцүүлж хасах ёстой
    3 цаг 33 мин
  • Танилц: Бөхийн өргөөнд энэ долоо хоногт болох барилдаанууд
    3 цаг 50 мин
  • Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ
    3 цаг 55 мин
  • М.Баяраа: Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал
    4 цаг 3 мин
  • Иран АНЭУ-д халдсаны хариу болгож АНУ Ормузын хоолойд Ираны довтолгооны завинуудыг сөнөөжээ
    4 цаг 6 мин
  • А.Ганбаатар: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна
    4 цаг 12 мин
  • Хятадын салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, 21 хүн амиа алджээ
    4 цаг 22 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
    4 цаг 23 мин
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
    4 цаг 49 мин
  • ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
    5 цаг 1 мин
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК