"Цагаан Уул" наадам эхэллээ. Энэ жилийн “Цагаан Уул” наадмыг Монголын Залууучуудын холбоо, Монголын Зохиолчдын эвлэл, МҮОНРТ хамтран Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байна. Энэхүү наадамд 112 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 40 яруу найрагч шалгарч үлджээ. “Цагаан Уул-2015” наадмын ерөнхий шүүгчээр яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор, СГЗ Ү.Хүрэлбаатар, шүүгчдээр“Алтан өд” шагналт зохиолч Д.Энхболд, Монголын утга зохиолын нэгэн үеийн содон төлөөлөгчийн нэг, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, сэтгүүлч яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Утга зохиол судлаач шүүмжлэгч Ш.Баттөр нар тус тус ажиллахаар болжээ.Т.Энхэлээ
























































