Сүүлийн жилүүдэд Монголчууд шинэ он солигдоход, сар шинэ болоход анхны нарыг харахаар хотоос зайдуу гардаг болоод байгаа. Тэгвэл “Женко тур брю” ХХК-ийнхэн XVII жарны модон морин жилээ үдэж, согтууруулагч хэмээх модон хонь жилийн анхны нарыг харах аялалыг зохион байгуулах гэж байна. Тэд шинийн 1-ний өглөө 05.40 цагт “Баянгол” зочид буудлын өмнөөс аялагчдаа авч Чингис хааны хөшөөт цогцолбор руу явах аж. Аялалын тасалбар 30 мянган төгрөгний үнэтэй бөгөөд хүүхэд 16 мянган төгрөг юм байна.Д.Дуулим
























































