Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/122 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүллээ.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.