Өнгөрсөн баасан гаригт Монголын Залуучуудын Холбооноос хоёрдугаар сарыг "Хайрын сар" болгон зарласан. Энэ ажлынхаа хүрээнд залуу хүн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрлан хүндэтгэх, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлээ бататган, үнэ цэнээ эрхэмлэх мөн Монгол үндэсний ёс уламжлал, өв соёлоо хүндэтгэж, өтгөс нялхсыг хайрлан энэрэх зэрэг ёс суртахууны зөв хандлагыг илэрхийлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг явуулж байгаа аж. Аяны хүрээнд МЗХ-ны дэргэдэх МҮИС-ийн залуучуудын зөвлөл, ХЗУС, Залуу судлаач клубын оюутнуудаас санаачлан зохион байгуулсан “Хариу нэхээгүй тус сайн үйлсийн ” аяныг амжилттай зохион байгуулжээ. Тэд Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн Ц.Болормаад буюу түүний 4 сартай охин Халиунаа, 1.9 сартай хүү Бат-Орших эмээ н.Батнаран нарт цагаан сарын хүнсний хэрэгцээт зүйлийг бэлтгэж өглөө.






























































