Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил нийтлэг байна

2015-2-16
0
ЖИРГЭХ
Битүүмжилсэн архины лацыг нь хөндсөн учир цагдаагийн байгууллагаар шалгуулна
    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулан, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэв. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд нийт 13657.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 660 дээж авчлабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
hyanalt
Илэрсэн зөрчил дутагдлаас дурьдвал:

-Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг 9781,1 мян.төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон 1218,0 мян.төгрөгийн 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан нийт 607.100  мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хурааж, улсын орлого болгуулахаар улсын байцаагчийн нийт 18 акт тогтоож, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

-Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо, “Шилэн зах”-ын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус 0,5 литрийн “Тансаг” нэрийн архинаас дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд өгөв. Тус худалдааны төвд худалдаалагдаж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг лац тавьж битүүмжилсэн бөгөөд лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

-Хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж байсан 14 нэр төрлийн /хэвийн боов, “Бабула” нэрийн тараг, эрдэнэшиш, 2 нэр төрлийн ууттай чанадаг бэлэн гоймон, сармистай зөгийн бал, лимонтой зөгийн балтай цай, ундаа ,тахианы мах амтлагч, “Жем интернэшнл” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Тэргүүн” цагаан архи /380-ийн 0.25, 0.5 граммаар савлагдсан/-зэрэг бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийлгэж, импортлогч байгууллагууд болон үйлдвэрлэгчдэд мэдэгдэж, хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлээд байна.

-Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худалдаалагдаж байсан Киркизстан улсад үйлдвэрлэсэн “Мини десерт” нэртэй арахис, абрикос, клубника нэрийн чихрийн цуглуулгыг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн 42 дугаар лангуунаас худалдан авсан зарлагын баримттай Чихрийн цуглуулгын шошгон дээр 2013 оны 11 сарын 01-нд үйлдвэрлэсэн 1 жил хадгалах хугацаатай гэж бичигдсэн байгааг 2014 оны 09 сарын 01 гэж үйлдвэрлэсэн он сар өдрийг өөрчлөн засварласан, 2015 оны 01 сарын 16-нд үйлдвэрлэсэн хадгалалтын хугацаа дууссан “Очир дагинас” ХХК-ийн “Одод” нэрийн чанамал хиам, “Траст трейд” ХХК-д 2015 оны 01 сарын 28-нд үйлдвэрлэсэн “Зэрэглээ” нэрийн чанамал хиамны хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо тавиагүй  зөрчлийг илрүүлж, нийт 4 нэр төрлийн 25 ширхэг 2,3 кг 68900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч устгалаа.

-Булган аймагт Булган сумын “Баянзүрх” хүнсний дэлгүүрт хаяг шошгогүй, 7 кг-аар савлагдсан 8 уут өттэй хатаасан жимс худалдаалж байсныг акт үйлдэн устгалын комисст хүлээлгэн өгсөн байна.

-Дорнод аймагт чанарын шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн аягатай шоколад, “Qiaokeli” чихрийг хураасан байна.

Шалгалтанд хамрагдсан газруудад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, 44 аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын ажилтан, ажиллагсдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт зохион байгуулж,  32 төрлийн “Зөвлөмж” боловсруулан аж ахуйн нэгж, иргэнд тарааж ажиллалаа.

Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Барс, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээс хугацаа нь дууссан барааг ихээр худалдан авч, орон нутагтаа худалдаалж байгаа зөрчил нийтлэгээр илэрч байна.

Иймд:

Үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах, хэрэглэж дуусах хугацааг бүтээгдэхүүний шошгод бүрэн тусгаж байх;

Импортлогч, худалдаа эрхлэгчид хаяг шошгын зөрчилгүй, хадгалах хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнийг импортолж, худалдаалахад анхаарах;

Үйлдвэр, импортлогч, бөөний төвөөс худалдааны газрууд бараа бүтээгдэхүүнийг авахдаа гарал үүсэл нь тодорхой, хадгалах болон хэрэглэх хугацаа дуусаагүй, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг авч худалдаалах;

Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж худалдаж авах;

Ил задгай, шаардлага хангахгүй газар худалдаалж буй хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;

Гэрийн нөхцөлд хоол хүнсээ цэвэр нөхцөлд, зөв бэлтгэж, хадгалж, сайн боловсруулж хэрэглэх;

Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж буй тохиолдолд харъяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх шаардлагатай байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    8 цаг 20 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    8 цаг 25 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    8 цаг 29 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    9 цаг 58 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    10 цаг 19 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    11 цаг 33 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    12 цаг 27 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    12 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    13 цаг 13 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    13 цаг 33 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    14 цаг 12 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    14 цаг 19 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    14 цаг 25 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    14 цаг 29 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    14 цаг 39 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    16 цаг 13 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    16 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 8 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    17 цаг 30 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    17 цаг 42 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК