Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлыг МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулжээ. Хурлаар хоёр асуудлыг шийдвэрлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Тодруулбал, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг үндэслэн Улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгож хүчингүй болгосон тогтоолыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Мөн тус хурлаар нэр бүхий уяачдад улсын цол олгуулах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.Д.Дуулим
























































