Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн” баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид нь “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт тавихаас гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллахаас гадна нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 алба хаагч, УБ хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулна.Сар шинийн баярын өдрүүдэд гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх гэж замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал жилийн жилд өсөн нэмэгддэг. 2013 оны 2-р сард нийт дуудлага мэдээ мэдээлэл 3671 хүлээн авч байсан бол 2014 оны 2-р сард 6765 болон 84.3% өссөн, зам тээвэр ослын улмаас 2013 оны 2-р сард 8 хүн нас барж байсан бол 2014 оны 2-р сард 9 болж 12.5%-аар, гэмтсэн хүн 361 байсан бол 380 болж 5.3%-иар тус тус өссөн байна. Шинийн 1, 2-ны өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог учир замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэрэг үйлдлийг ихээр гаргадаг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр олон хоног үргэлжилж байгаатайгаар замын ачаалал эрс нэмэгдэх, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Шинийн 3, 4 –ний өдрүүдэд хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул Монголын цагаан сараараа хууль дүрмээ дээдлэн биелүүлж өв уламжлалаа сахин хамгаалж хар сар болгохгүй байх нь та бидний гарт байгаа тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй, гараас нь хөтлөн аюулгүй байдлыг хангах, зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас уриалж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)