"Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналтнууд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр гардууллаа. Шагналтнаар, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл, "Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн үйлдвэрлэл, Гацуурт ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн салбарт хийж буй техник, технологийн шинэчлэл тодров. Тэдэнд Ерөнхийлөгч баяр хүргэн амжилт хүссэн юм.
Ингээд “Төрийн гэрэгэ” шагналтнуудын сэтгэгдлийг сонслоо.
ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар: Манай компани нь 2014 оны шилдэг бүтээн байгуулалтын төрлөөр авч байна. Өнгөрсөн онд 2013-2014 онд манай компани станцынхаа хүчин чадлыг 123 мегаваттаар өргөтгөлөө. Ингэснээр сар шинийн баяраар шинэ хүчин чадлаар ажиллах гэж байна. Энэ төсөл маань маш богино хугацаанд буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжлээ. Төслийг хэрэгжүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газраас богино хугацаанд арга хэмжээ авч, Хөгжлийн банкаар санхүүжилт хийсэн. Энэ бүх үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат: Монгол улсын 3 сая иргэний 600 мянган иргэнийг махтай, сүүтэй, гурил, будаатай байлгах ажлыг манай хамт олон бүтээн байгуулсан. Улсын дотоодын хэрэгцээний 10 хувийг бид үйлдвэрлэж байна. Улаан буудайд мөн 10 хувийг үйлдвэрлэлээ.
Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч: Төрөөс өгч байгаа хамгийн дээд шагнал болох төрийн гэрэгэ хүртсэн “Хөтлийн цемент”-ийн хамт олондоо баяр хүргэе. Төсөл хамгийн богино хугацаанд буюу 1.8 жилд нэг сая тн- ын хүчин чадалтай үйлдвэрийг 1500 хүний хүчээр байгууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй. Шууд болон шууд бусаар 3000 ажлын байр бий болсон, 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хиййгдсэн, энэ жил 60-80 сая долларын гадагшлах урсгалыг хаана. Давуу тал нь бүх түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь Төр засаг маань үйлдвэрлэлээ дэмжиж урамшуулж чадаж байгаад баяртай байна.


Т.Хулан

























































Сэтгэгдэл (1)