Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн дамжаа төгсөн, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2015 оны б/19 дугаар тушаалаар цагдаагийн албанд томилогдож, цагдаагийн дэд ахлагч цолоор шагнагдсан А.Отгонсүрэн, Д.Тогоохүү, Д.Бум-Эрдэнэ, Б.Аминдаваа, С.Түмэндэлгэр нарын “цагдаагийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ Цагдаагийн газрын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын арга хэмжээнд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдийн төлөөллүүд болон аймгийн Иргэдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд, олон нийтийн цагдаагийн ажилтнууд оролцлоо.
Арга хэмжээний үеэр оролцогчдод хандаж, цагдаагийн албанд шинээр томилогдон, тангараг өргөсөн алба хаагчдыг төлөөлөл сэтгэгдлийн үгээ хэлж, ая дуугаа өргөлөө.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Иргэний зөвлөлийн дарга Д.Цэвэлмаа нар шинээр албанд томилогдож, цагдаагийн бүрэлдэхүүнд орсон алба хаагч нарт баяр хүргэж, ажилд нь амжилт хүсч, цагдаагийн алба хаагчийн алдар, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж сургалаа.

Сэтгэгдэл (3)