Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирээд байгаа. Тэрбээр мэргэжлийн сумогийн 33 дахь түрүүг хүртэж, түүхэн дээд амжилтын эзэн болсон билээ. Их аварга Хакухогийн энэ амжилтыг үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өнөөдөр гардуулах юм. Хакухо эх орондоо байх хугацаандаа цагаан сараан үндэсний бөхийн барилдаан үзэх юм байна. Сумогийн ертөнцөд рекорд эвдсэнээсээ хойш эх орондоо анх удаа ирж байгаа тэрээр битүүний орой Япон руу буцах аж.
Д.Ундрах

























































Сэтгэгдэл (2)