Сар шинийн өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажилладаг "Нарантуул" худалдааны төв битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-ны 19.00 цаг хүртэл ажиллаад, хоёрдугаар сарын 19-26-ныг дуустал амарч, хоёрдугаар сарын 27-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сар шинийн баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00–24.00 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19, 20, 21-нд амарч, хоёрдугаар сарын 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
























































