Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Улсын Ерөнхий Прокурорын Газар өөрийн байгууллагын түүчээ болсон ахмад прокурорууд болон ажилчиддаа уламжлал ёсоор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Энэхүү үйл ажиллагааг нээж Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх “Сургалт судалгааны төв”-ийн захирал Л.Болд үг хэлж Айлчлан ирж байгаа 17-р жарны Модон хонь жилийн босгон дээр ахмад буурлуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд прокурорын байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж ахмадууддаа эрүүл энх байж урт удаан наслахын ерөөл дэвшүүлэн, гарын бэлэг гардуулан өглөө.
Хүндэтгэлийн арга хэмжээнд прокурорын байгууллагын үе үеийн төлөөлөл болсон 120 гаруй ахмад хүрэлцэн ирсэн ба УЕПГ-ын Тамгын газрын орлогч Ш.Батаа, Нийслэлийн прокурор Б.Баторших, Дүүргийн 1, 2, 3, 4-р дүүргийн прокурорууд болон орлогч прокурорууд байлцлаа.
























































