Орхон аймгийн прокурорын газар “Мон турк” сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад хууль эрх зүйн талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулсны гадна 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Жаргалант сумын нутаг дэвсгэрт очиж сумын 100 гаруй иргэдэд 2014 онд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар болон сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан архидан согтууруулахтай тэмцэх талаар төрөөс баримтлаж буй бодлого, архины хэрэглээ ба хор уршигийн талаар мэдээлэл хийж, гарын авлага материал тараан өгч иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажилласан байна.Энэхүү арга хэмжээний хүрээнд сумын хэсгийн байцаагчийн ажлыг газар дээр нь шалгаж, цаашид анхаарах асуудлын талаар заалт чиглэл өгчээ.
























































