Өнөөдөр Сүмо бөхийн их аварга М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Мөн их аварга М.Ананд МУГТ цолоор шагнуулсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.
М.Даваажаргал: Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ
- Аав минь “Өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон” гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сүмод түүхэн амжилт гаргалаа. Ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье.
М.Ананд: Хакухо бид хоёр хар багаасаа хамтдаа байж ирсэн
- Түрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Мөн ах, дүү хамаатан садан Сүхбаатар
аймгийн Асгат сумынхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно. Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багаасаа хамтдаа байж ирсэн. Найздаа баяр хүргэе. Аварга хүний хатуу, бэрх бүхнийг туулахад нь хамт байсан. Хакухогийн энэ амжилт маш олон жилийн хөдөлмөр, хөлс хүч шингэсэн 33 түрүү. Тийм болохоор энэ олон түрүүнд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү. Өөрөө, өөртөө зорилго тавин хичээх болно.
Д.Батбаяр: Өөрөө авсан юм шиг л баярлаж байна.
- Сэтгэгдэл маш өндөр байна. Би сүмо бөхад ганц М.Даваажаргал бус М.Анад бас Харамафүжи Д.Бямбадорж нарыг хөтөлж оруулсан байсан. Одоо бүгдээрээ цолтой болсон. Үнэхээр их баярлаж байна. Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна. Сэтгэл хөдлөөд өглөө эрт босоод гавъяатын тэмдэгээ зүүгээд ирсэн.
М.Даваажаргал: Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ - Аав минь “Өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон” гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сүмод түүхэн амжилт гаргалаа. Ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье.
М.Ананд: Хакухо бид хоёр хар багаасаа хамтдаа байж ирсэн
- Түрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Мөн ах, дүү хамаатан садан Сүхбаатар
аймгийн Асгат сумынхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно. Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багаасаа хамтдаа байж ирсэн. Найздаа баяр хүргэе. Аварга хүний хатуу, бэрх бүхнийг туулахад нь хамт байсан. Хакухогийн энэ амжилт маш олон жилийн хөдөлмөр, хөлс хүч шингэсэн 33 түрүү. Тийм болохоор энэ олон түрүүнд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү. Өөрөө, өөртөө зорилго тавин хичээх болно. Д.Батбаяр: Өөрөө авсан юм шиг л баярлаж байна.
- Сэтгэгдэл маш өндөр байна. Би сүмо бөхад ганц М.Даваажаргал бус М.Анад бас Харамафүжи Д.Бямбадорж нарыг хөтөлж оруулсан байсан. Одоо бүгдээрээ цолтой болсон. Үнэхээр их баярлаж байна. Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна. Сэтгэл хөдлөөд өглөө эрт босоод гавъяатын тэмдэгээ зүүгээд ирсэн.
Т.Хулан

























































Сэтгэгдэл (3)