ЦЕГ Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 4-р хэлтсийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч Ц.Өлзийбаярын гэр бүлд Монголын 3-н сая дахь иргэний чацуутан хүү мэндэлж, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис болон зөвлөлийн гишүүд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргээс мэндэлсэн 3-н сая дахь иргэний чацуутан 2015-01-24 ний өглөөний 07-45 минутад /3,7 кг жинтэй/ Ц.Өлзийбаяр,Г.Гүндсамбуу нарын хоёр дахь хүү, гурав дахь үр нь болон мэндэлж, 3-н сая дахь иргэний чацуутан 29-н хүүхдийн нэг болсонд цагдаагийн алба хаагчид бэлгэшээн баярлаж, нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэн эрүүл энхийг хүсэж байна.

Монголын хамгийн анхны дөрвөн ихэр хүүхэд цагдаагийн алба хаагчийн гэр бүлээс төрж, бид бүхэн баяр хөөртэйгөөр угтаж, мэндчилгээ хүргэж байсан нь саяхан билээ. Ийнхүү Монголын цагдаагийн өнөр гэр бүлд 3-н сая дахь иргэний чацуутан болсон хүүдээ ээж аав нь Ө.Болд-Эрдэнэ гэдэг нэр хайрлажээ.






Д.Ундрах /24tsag.mn/

























































Сэтгэгдэл (1)