Цагаан cap буюу cap шинийн баяр нь монголчуудын шинэ жилийн баяр бөгөөд аргын улирлын хоёрдугаар сард болдог.Монголд ХIII зууны үед ирж байсан жуулчин Марко Поло тэмдэглэлдээ "Тэдний он нь хоёрдугаар сараас эхэлдэг. Заншил ёсоор эр, эмгүй цөм чадах ядахаараа цагаан хувцас өмсдөг. Учир нь тэд цагаан хувцсыг жаргалтайд тооцдог. Иймээс аз жаргалтай, энх мэнд байхыг бэлгэдэж цагаан хувцас өмсдөг. Мөн ноёд, түшмэд, харц ард төдийгүй бүх хүн бие биедээ цагаан зүйл бэлэглэн золгож, хөгжилдөн найрладаг" гэж тэмдэглэж байжээ.
Цагаан сарын баярыг эртнээс нааш тэмдэглэсээр ирсэн монголчууд өдгөө ч ёс төрөө алдаагүй аж. Цагаан сарын баяр нь хоёр хоногоос хоёр долоо хоног үргэлжилдэг. Мөн энэ үед малын төл авах ажил эхэлдэг байна. Цагаан сарын өмнөх оройг битүүний гэх буюу гэр зуураа идээ хоол бэлдэж айл саахалтындаа битүүний идээ, будаанааас амсуулдаг. Мөн 108 шагайгаар алаг мэлхий өрж шоо хаяж тоглодог буюу ухаан санаага саруул байлгахыг бэлгэдэн шатар тоглодог уламжлалтай.
Битүүний өдөр хоол, цай, идээ, удаанаас гадна тавгийн идээ засч, шүүс тавьдаг. Дээр үед тавгийн идээг домбон ёотонгоор засдаг байсан аж. Цагаан сарын идээ, шүүсийг бэлдэхдээ 20-30 залуус тавгийн идээгээ гурав, 30-40 насныхан таван үеэр засдаг уламжлалтай. 45 наснаас эхлэн тавгийн идээг 5-7 үе засч шүүсэндээ бага малын ууц, харин 45-60 насныхан идээгээ долоон үеэр засч шүүсэндээ нас гүйцсэн хонины тарган ууц тавьдаг. 60-аас дээш насныхан гэрийн зүүн баруун талд хоёр жижиг идээ засч настны өмнө долоо буюу түүнээс дээш үеийн идээ засдаг байна. Шүүсийг царанд байрлуулахдаа хонины махаа малыг хөлөөр явж буй байдлаар засч хуйхалсан толгой тавьдаг.

Цагаан сарын эхний өдөр ахмад настнаа хүндэтгэн дээдлэхэд зориулагдсан өдөр. Энэ өдөр залуус өвөө, эмээ, эцэг эх, ахмад хүмүүст очиж урт насалж удаан жаргахын бэлгэдэл болгож аягатай сүү, алд хадаг барин золгож, эрүүл энх аз жаргал ерөөдөг.
Цагаан сарын хоёр дахь өдрийг эмэгтэйчүүдийн гэх буюу энэ өдөр гэрийн эзэгтэй гэрээс гардаггүй. Тэдэн дээр хүүхэд багачууд ирж золгодог. Дараах өдөр нь залуус хоорондоо золгож ойр дотныхон төрөл садан, танил талындаа очиж золгодог.
Цагаан сараар золгох нь журамтай. Ахмад буурлуудын гэрт орж ирсэн хүн тэргүүнээ мэхийлгэж хоёр гарынхаа алгыг өөд нь харуулж настай хүний тохойн дороос нь түшиж "Та амар сайн байна уу" гэж мэндэлнэ. Хариуд нь мэндлэх хүн мөн хоёр гарын алгыг өөд нь харуулж залуугийн гар дээр тавиад "Мэндээ, амар байна уу" гэнэ. Энэ үедээ настай хүндээ хадгаа аягатай сүүний хамт барина.
Алгаа дээш харуулдаг нь сайхан сэтгэл, сайн санаагаар ирснийг илтгэж буй юм. Настай хүний тохойн дороос түшдэг нь "Хүнд үед хэзээд таныг түшинэ" гэсэн үг аж. Үүний дараа "Cap шинэдээ сайхан шинэлж байна уу, Онд мэнд тарган тавтай оров уу" хэмээн мэндэлдэг.

Сэтгэгдэл (3)