Монголчууд маань Битүүний өдрөөс эхэлж Гандантэгчинлэн хийдэд ном хуруулж, хонуутаар залбирч энэ жилийнхээ засал номыг хийлгэж, жилийнхээ өнгийг даатгасан. Тэгвэл өчигдөр буюу Шинийн 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян Гандантэгчинлэн хийдэд очиж, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөн, ард түмнийхээ буян заяаг даатгаж мандал өргөх ёслолд оролцлоо.























































