Яаралтай түргэн тусламжийн төв 24 цагаар ажиллаж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв даваа гариг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.Учир нь сар шинийн баярын өдрүүдэд түргэн тусламжийн дуудлага ирэх нь их байдаг аж. Тиймээс баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд 10.00-14.00 цагийн хооронд ажиллах хуваарь гарчээ.
























































