Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний хэрээр авто замын ослын тоо ч нэмэгддэг байна. Өмнөх жилүүдийн адил энэ жилийн цагаан сарын баяраар ч замын ослын тоо нэмэгджээ. Үүний дотор хүүхдүүд осолд өртөх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоёр өдөрт л гэхэд нийт 12 хүүхэд авто замын осолд өртжээ. Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг эхтэйгээ хамт мшаин дотор явж байсан байна. Энэ нь эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүддээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй явдалтай холбоотой гэлээ.
Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хамгаалах бүсээ хэрэглэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (2)